Бүгдийг хамарсан олон сэдвээр

Hard Dick гэж юу вэ?

Hard Disk - Хатуу Диск гэж юу вэ?

Өнөө цагт Hard Disk-гvй компъютер гэж бараг vгvй билээ. Мөн сvvлийн vеийн зарим видео тоглуулагч (VCR), дvрс билэгийн аппарат-камеруудад хvртэл кассетний оронд Hard Disk-г хэрэглэж байна. Дэлхий дээрх эдгээр олон хатуу дискнvvд ганцхан ижилхэн vvрэгтэй - эдгээр нь тоон хэлбэрт байгаа мэдээлэлийг харьцангуй удаан хугацаанд хадгалж чаддаг. Зөвхөн эдний тусламжтайгаар л компъютер "юмыг удаан хугацаанд марталгvй санаж байх" чадвартай болдог.

Энэ удаагийн өгvvллэгээрээ бvгдээрээ энэхvv шидэт хайрцагны дотогшоо нэг өнгийгөөд харцгаая, мөн мэдээлэлийг хэрхэн яаж хадгалаад байгааг нь ч гэсэн сонирхоод vзэе.
Хатуу Дискний Yндэс

Hard Disk-ны тvvх 1950-аад оноос эхэлжээ. Анхны хатуу дискvvд нь одоогийн 21 инчийн телевизорын дайтай хэмжээтэй, гэхдээ дөнгөж хэдхэн мегабайтыг л хадгалах өчvvхэн багтаамжтай байжээ. Тухайн vед эдгээрийг Hard Disk ч гэж нэрлэж байсангvй, "fixed disk", "Winchesters" гэж нэрлэдэг байжээ. Харин сvvлээр нь "floppy disk" буюу "уян диск" гэсэний эсрэг гэдгээр нь "hard disk" буюу "хатуу диск" гэж нэрлэх болжээ. Гол учир нь Hard Disk-г соронзон оронтой хатуу материалаар (хөнгөнцагаан, шил гм.) хийдэг бол Floppy Disk нь пластик хальсан дээр мэдээлэлээ хадгална.

Энгийнээр авч vзвэл хатуу диск, энгийн кассетте хоёрын хооронд нэг их ялгаа байхгvй. Ижилхэн л соронзон чанар ашиглаж мэдээлэлээ хадгална. Харин одоо хатуу диск, кассетте хоёрын хоорондын vндсэн ялгааг сонирхоцгоож, эндээс та бvхэн Hard Disk-ны талаар тодорхой ойлголт авах болов уу:

  • Кассеттны соронзон материал нь нарийхан пластик туузан дээр тvрхэгдсэн байна. Харин хатуу дискэн дээрхи соронзон материал нь өндөр нягтралтай хөнгөнцагаан юмуу шилэн дискэн дэр тvрхэгдсэн байна. Дараа нь vvнийгээ толь мэт гөлгөр болгож зvлгэсэн байна.
  • Кассеттны хувьд та урагшаа хойшоо гvйлгэж хvссэн мэдээлэлдээ хvрдэг бөгөөд, энэ нь тодорхой цаг авдагийг мэдэх билээ. Харин хатуу дискны аль ч хэсэг дээрхи мэдээлэлд агшин зуурт хvрэх боломжтой.
  • Кассеттэн дээрхи мэдээлэлийг уншихад унших/бичих толгой нь туузандаа шууд хvрэлцдэг бол, хатуу дискны унших/бичих толгой нь дискныхээ гадаргуу дээгvvр тодорхой хэмжээний зайтай гvйж, хэзээ ч дискэндээ яг хvрдэггvй.
  • Кассеттны тууз нь ойролцоогоор секундэд 5,08 см хурдтайгаар унших/бичих толгой дээгvvр гvйдэг бол, хатуу диск нь унших/бичих толгойн доогуураа дээд тал нь 272 км/цагийн хурдтайгаар эргэлднэ.
  • Хатуу дискэн дээрхи мэдээлэл нь кассеттны туузтай харьцуулбал маш өчvvхэн хэмжээний соронзон бvсэд хадгалагдах бөгөөд, энэ нь дискний нягт болон хурдыг нэмэгдvvлсэний vр дvн болно.

Эдгээр болон бусад олон нарийн шинж чанаруудад vндэслээд орчин vеийн Hard Disk-vvд нь өчvvхэн бага зайнд асар их мэдээлэл хадгалах боломжтой болсон ажээ. Хатуу дискний бас гол нэг давуу тал нь аль ч хэсэгт байгаа мэдээлэлдээ секундыг хэд хуваасантай тэнцэх богино хугацаанд хvрч уншиж чаддаг явдал юм.

Одоо цагт жирийн персонал компъютеруудад 10-40 гигабайтын маш өндөр багтаамжтай хатуу дискvvд хэрэглэгдэх болжээ. Дискэн дээрх мэдээлэл нь файль хэлбэрээр хадгалагдна. Файль гэдэг нь энгийн vгээр хэлбэл ердөө л хэсэг байт мэдээлэл бөгөөд онцлог нь өөрийн гэсэн нэртэй байна. Байт гэдэг нь (энгийн vгээр хэлбэл) текстэн мэдээлэлийн тэмдэгтийн ASCII код байж болно, компъютерт биелvvлэх зvйлсийг нь заасан программын дотоод заавар код байж болно, эсвэл зургийн файлын цэгийн өнгөнvvд байж болох юм. Дотороо юуг ч агуулсан байлаа гэсэн файль гэдэг нь байтуудын цуваа хэлбэртэй байна. Хэрвээ тухайн эгшинд ажиллаж байгаа программ файль авах хvсэлт ирvvлбэл, Hard Disk нь уг файлын байтуудыг нь CPU-руу илгээнэ.

Хатуу дискны ажиллагааг vнэлэх хоёр хэмжvvр байна:

  • Data rate - буюу секундэд хэдэн байтыг CPU-руу илгээж чадахыг илтгэсэн хэмжээс. Ихэвчлэн секундэд 5-40 мегабайт байна.
  • Seek time - буюу CPU-с файль авах хvсэлт ирсэнээс хойш, хэр хугацааны дараа уг файлын анхны байтыг CPU-руу илгээж байгааг заасан хэмжээс. Энэ хугацаа нь ихэвчлэн 10-20 миллисекунд байна.

Дараагийн чухал vзvvлэлт нь мэдээжийн хэрэг хатуу дискний багтаамж - capacity байдаг.


Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 4 -р хуудас Нийт хуудасны тоо: 14 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

Мартын 8
Компьютерийн тухай мэдээлэлүүд
Бусад
Чөлөөт цаг
Эрүүл мэнд
Цогц мэдээ
Оддын амьдралаас

Сүүлийн бичлэгүүд

Та үүнийг мэдэх үү
Хэрхэн өөрийн дуртай зүйлдээ зав гаргах вэ?
Хэрхэн өөрийн дуртай зүйлдээ зав гаргах вэ?
Hard Dick гэж юу вэ?
Эрчүүддээ ямар бэлэг бэлэглэх бэ?
Компьютерийн үүсэл, хөгжил
Компьютерийн сүлжээний тухай тухай ойлголт
(гарчиггүй)
Өдөр унтахын давуу тал
Тамхины хяналтын тухай хуулийн өөрчлөлтийг ирэх сарын 1-ээс дагаж мөрдөнө.
Март 8-ны хамгийн шилдэг бэлэг
Оддын амьдрал
Манайхаан яг л энэ шиг бай.
Удахгүй болох март 8-ныг тохиолдуулан эмэгдэйчүүддээ зохиулав.

Найзууд

Bymba



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax