Бүгдийг хамарсан олон сэдвээр

Өдөр унтахын давуу тал

16:57 , 2013-02-25 .. Бичигдсэн: Эрүүл мэнд .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

    Эрүүл мэнд

Өдөр унтахын давуу тал

ахын давуу тал“Шударга үнэний төлөө хамтдаа тэмцэхийг хүсвэл лайк дарна уу”...

Хятад хэлнээс орчуулсан До.Болдхуяг

Судлаачдын олж мэдсэнээр, хоногт хоёр удаа унтах нь хүний эрүүл мэндэд ашигтай ажээ. БНХАУ-ын хүн амын ихэнх нь үдийн хоолны дараа хэсэг унтах хэвшилтэй, зарим нь 10-15 минут, зарим нь 30 минут унтаж амардаг байна. Гэвч нэг цагаас илүү унтдаггүй. Унтаж амрах арга хэлбэр олон янз, гэр ойрхон бол харьж унтана, зайдуу бол албан тасалгаандаа дуг хийгээд авна. Хэрэв өдөр унтвал үдээс хойш ажлаа үргэлжлүүлэн хийхэд оюун ухаан сэргэлэн болдог төдийгүй тайвширч, сэтгэлийн дарамт хөнгөрдөг ажээ.

Дэлхийн хүн амын бараг хагас нь өдөр унтдаг, үд дундын үед ажлаа түр завсарлуулж гэртээ хариад амардаг байна. Үнэндээ үдийн хоолны дараа жаахан дуг хийгээд авах нь кофе юм уу кола уухаас харьцангуй сайн сэргээдэг, эрүүл мэндэд ашигтай арга юм. Судалгаанаас үзвэл халуун бүсийн оршин суугчид болон Газрын дундад тэнгис орчмын иргэд Умард Америк, Европынхонтой харьцуулбал зүрх судасны өвчинд нэрвэгдэх нь цөөн байдаг аж. Учир нь тэд нийтээрээ өдөр унтах хэвшилтэй юм гэнэ. Америкийн Сансар Судлалын Ерөнхий Газрын судлаачдын олж мэдсэнээр, өдөр унтдаг жолооч нарын анхаарал төвлөрөх чадвар харьцангуй сайн байдаг байна. Зарим судлаачид өдөр унтах нь анхаарал төвлөрүүлэх чадварыг нэмэгдүүлдэг төдийгүй зөв шийдвэр гаргахад тусалдаг ажээ.

Тэгвэл яаж өдөр унтаж сурах вэ, хэдэн цаг унтах нь тохиромжтой вэ? Ихэвчлэн 15-30 минут унтвал хамгийн тохиромжтой, хэрвээ 30 минутаас илүү унтвал бие махбод сэрэхэд амаргүй гүн нойронд автдаг. Судлаачид хүний нойрыг гүн нойр, хөнгөн нойр гэж хоёр хуваадаг байна. Хүн 80-100 минут унтсаны дараа аажмаар гүн нойронд автдаг. Гүн нойрсох үйл явцад тархины цусан хангамж багасаж, хүний биеийн бодисын солилцоо буурдаг. Хэрвээ хүн гүн нойрноос гэнэт сэрвэл тархины цусан хангамж хүрэлцэхгүй, биед маш хэцүү мэдрэмж төрүүлдэг.  Энэ нь өдөр унтах цаг урт байх тусмаа тохиромжгүй гэдгийг харуулж байна. Өдөр унтах хугацаа 30 минутаас хэтэрч болохгүй, хүний биеийн биологийн цагийг бусниулдаг гэмтэй, шөнө нойр хулжих нөлөө үзүүлдэг. Хэрвээ өдөр унтаж заншвал өдөр бүр тогтсон цагт унтах хэрэгтэй. Өдөр унтах хамгийн сайн цаг бол өглөө боссоноос хойш найман цагийн дараа, орой унтахаас найман цагийн өмнө, бүтэн өдрийн ажил, амьдралын тэг дунд нь тохируулах хэрэгтэй.  

Өдрийн хоол идэнгүүтээ шууд унтах дэмий, учир нь хоолны дараа ходоод дүүрэн, идсэн хоол шингээгүй байдаг. Энэ үед хэвтэх нь хэт цатгалдсан мэдрэмж төрүүлдэг. Үдийн хоолоо идсэний дараа явган алхах зэрэг хөнгөн хөдөлгөөн хийгээд дараа нь унтвал идсэн хоол шингэж задрахдаа сайн байдаг. Түүнчлэн өдөр унтах газар, байрлалаа зөв сонгох хэрэгтэй. Зарим хүн сандал эсвэл буйдан дээр, зарим нь шууд л ширээн дээрээ элэгдэж тонгойгоод унтдаг. Үнэндээ эдгээр нь тийм ч шинжлэх ухаанч арга биш. Хүн унтах үед их тархины цусан хангамж багасдаг. Ялангуяа өдрийн хоолны дараа, цусны эргэлт ходоод руу чиглэдэг. Хэрэв энэ үед суугаагаараа удаан унтвал их тархи хүчил төрөгчийн дутагдалд орж хүнд эвгүй мэдрэмж төрүүлдэг. Түүнчлэн ширээ дэрлэж унтвал өвчүүний хэсэг дарагдаж, амьсгалахад муугаар нөлөөлөн зүрх, уушгины ачаалал нэмэгддэг байна. 

 

 




Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 9 -р хуудас Нийт хуудасны тоо: 14 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

Мартын 8
Компьютерийн тухай мэдээлэлүүд
Бусад
Чөлөөт цаг
Эрүүл мэнд
Цогц мэдээ
Оддын амьдралаас

Сүүлийн бичлэгүүд

Та үүнийг мэдэх үү
Хэрхэн өөрийн дуртай зүйлдээ зав гаргах вэ?
Хэрхэн өөрийн дуртай зүйлдээ зав гаргах вэ?
Hard Dick гэж юу вэ?
Эрчүүддээ ямар бэлэг бэлэглэх бэ?
Компьютерийн үүсэл, хөгжил
Компьютерийн сүлжээний тухай тухай ойлголт
(гарчиггүй)
Өдөр унтахын давуу тал
Тамхины хяналтын тухай хуулийн өөрчлөлтийг ирэх сарын 1-ээс дагаж мөрдөнө.
Март 8-ны хамгийн шилдэг бэлэг
Оддын амьдрал
Манайхаан яг л энэ шиг бай.
Удахгүй болох март 8-ныг тохиолдуулан эмэгдэйчүүддээ зохиулав.

Найзууд

Bymba



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax