Бүгдийг хамарсан олон сэдвээр

Эрчүүддээ ямар бэлэг бэлэглэх бэ?

09:19 , 2013-03-04 .. Бичигдсэн: Бусад .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

erbelegЭрчүүддээ бэлэг сонгох цаг боллоо.

Юун түрүүнд анхаарах зүйл бол – түүний хэрэглээний хандлага ямар вэ: уламжлал дагадаг уу, өөрийн хүрээнийхнийхээ моодыг дагадаг уу, эсвэл зөвхөн дур сонирхлоороо байдаг уу? Магадгүй, сонирхол нь байнга солигдож байдаг уу? Этгээд хийцтэй зүйлд дурладаг уу? Үүнийг нь мэдэж бэлэгнийхээ хийц “стиль”- ийг тодорхойлоод авбал зүгээр.

Эрчүүдэд бэлэглэдэг уламжлалт бэлэг бол, мэдээж, цаг, сахлын машин, хэрэгсэл, үнэтэй асаагуур, бүс, түрийвч, түлхүүрийн сав гэх мэт байдаг. Ажил дээрээ хэрэглэх бичиг хэрэгслийн зүйл, хоббитой нь холбоотой зүйл байхад ч болохгүй юм үгүй. Харин,  дотнын хүн чинь л биш бол, хувцас болон бусад дотны бэлэг бэлэглэх нь ёс зүй болон эрүүл ухаанд нийцэхгүй гэж үздэг.

Дотнын хайртай хүндээ өгөх бэлэг бол таны сэтгэлийн гүнийг харуулсан бэлэг байж болно, байх ч ёстой. Тиймээс, үнэт эдлэл зэргийг бэлэглэж болох. Өөрийнх нь төрсөн ордын чулуугаар чимэглэсэн бэлэг байвал эр хүн дуртай байх нь дамжиггүй. Мөн өөрийн гараар хийж бүтээсэн зүйл ч доогуур үнэлэгдэхгүй, магадгүй бүр үнэлж баршгүй бэлэг болж ч болох.

Ер нь эрчүүд бидний санаанд ормооргүй зүйлд дурлан хүсч мөрөөдөж байдаг. Нэг  удаа манай офисын эрчүүд сэлэмний тухай яриа үүсгээд... бүгдээрээ нүд нь гялалзаад, сэтгэл нь хөөрөөд явчихсан, яг л жаахан банди нар шиг байсан шүү. Сэлэм бэлэглэвэл ямар ч эр хүн дуртай байх юм билээ, тэд ч тэгэж байсан.

Би нэг удаа нөхөртөө тамхи ороодог машин бэлэглэсэн юм, яахав дээ тоглог гээд. Тэр минь яг л хүүхэд шиг түүгээрээ тоглон баярлаж байсан. Найзуудаа ирэхээр тамхины машинаа гаргаж ирээд бүгдээрээ тамхи ороож тоглоно: хэн нь илүү гоё тамхи хийх вэ гээд, яг л жаахан хүүхдүүд гэсэн үг. Түүнд бас нэг танил нь дрель бэлэглэж байсан. Нөхөр минь дрелийг тамхины машинаасаа олон удаа хэрэглэнэ гэдэг юу л бол, гэхдээ, эр хүний хэрэгсэл гэдэг утгаараа мөнөөх сэлэмний хэмжээнд очиж байх шиг байна лээ, их баярлаж байсан. Саяхан багын найзынх нь төрсөн өдөрт очих гээд бэлэгний асуудал босч ирэхэд нөхөр маань: “Сергейд яг таалагдах бэлгийг би мэдэж байна - орчин үеийн, ширээний хоккей! Бид хоёр хүүхэд байхдаа байр, сургуулийнхаа аваргууд байсан юм чинь...” За, ашгүй дээ, нөхөртөө авч өгөх дараагийн бэлгээ мэдэж авлаа, харин Сергейд өөр зүйл авч өгнөө.

Эрчүүдэд бэлэглэх бэлгийн нэр төрөл хэдий цөөн ч, фантаазаа нисгэх орон зай бол хангалттай. Универсал тонгорог хутга. Ус нэвтэрдэггүй гар чийдэн. Халаасны үнсний сав. Супер – пупер, этгээд даруулгатай суран бүс. Дуран. Бусад, ихэнх цагаа офист өнгөрөөдөг хүнд огт хэрэгцээгүй “балай” зүйл. Гэхдээ л, халаас, цүнх, гэртээ иймэрхүү жинхэнэ эр хүний эдлэлтэй хүн өөрийгөө жинхэнэ эр хүн гэдгээ байнга мэдэрч байх болно. Адал явдлаар дүүрэн амьдрал урд нь хүлээж байгаа банди хэмээн өөрийгөө бодно гэсэн үг.

Жинхэнэ эр хүнд бэлэглэж болох эд зүйлс:

- Спортоор хичээлэхэд хэрэг болох зүйлс: төхөөрөмж, хэрэгсэл, спортын хувцас, сургалтын видео, ном.
- Хоббид нь хэрэг болох зүйлс: загас ан агнуурын хэрэгсэл, мужааны багаж, сийлбэрийн хутга, зургийн аппарат, компьютерийн шинэ хэрэгсэл.
- Бэлэг дурсгалын зориулалттай, чамин хийцтэй ширээний тоглоом: шатар, даам, даалуу, хөзөр г.м.
- Үнэтэй чамин бичгийн хэрэгсэл: ширээний хэрэгсэл, үзэг, органайзер, тэмдэглэлийн дэвтэр, хавтас.
- Түрийвч, нэрийн хуудасны хавтас.
- Цаг, бээлий.
- Гаанс, тамхины хайрцаг, асаагуур, үнсний сав.
- Үнэтэй сигар, дарс, коньяк, үнэтэй сортын цай, кофе.
- Алт мөнгөн эдлэл.
- Хувцас, хэрэглэл: үнэтэй сорочкан цамц, зангиа, хүзүүний алчуур, ороолт.
- Сахал хусах хэрэгсэл, үнэртэй ус гэх мэтийн эрэгтэйчүүдэд зориулсан гоо сайхны зүйл.
- Томилолт, аялалаар их явдаг хүмүүст: аялалын цүнх, аялалын сэрүүлэгтэй цаг, халуун сав, мини – ус буцалгагч.
- Дуртай кино хамтлаг зэргийнх нь DVD, тоглолтын билет, дуртай зохиолчийнх нь шинэ ном, дуртай сэтгүүлийнх нь захиалгын баримт.
- Автомашины хэрэгсэл: автокосметик, хүрдний бүрээс, тоглоом г.м.
- Цуглуулганд нь нэмэрлэх зүйл.
- Оюутан залууд – оюутан охиноос: түүний өмнөөс курсын ажлыг нь хийж өгөх.
- Баярын зоогонд урих.

Бэлэг сонгох амаргүй ажил. “Энэ ч зүгээр юм уу “, - гээд үзэж байснаа ямар нэгэн шалтгаанаар авахгүй байх нь нийтлэг үзэгдэл. Тухайн бэлгийг авахгүй татгалздаг “буруу шалтгаануудыг”  авч үзье.

- Түүнд ийм юм байгаа. Яадаг юм тэгээд? Дахиад нэг, өөр дизайнтай загасны уурга / дэгээ, нөгөө нэг гялтганаад байдаг юм чинь юу гэдэг билээ?/ зэргээс ямар ч загасчин татгалзахгүй шүү дээ.
- Тэр үүнийг хэрэглэж мэдэхгүй. Сураг л дээ!  Машин аваад өгчихсөн байхад жолоодож чадахгүй гээд суугаад байх хүн байхгүйтэй л адил!
- Түүнд зохихгүй байх. Сайн чанарын хувцас бол ямар ч биенд зохидог.
- Түүний имижэд зохихгүй. Имиж, зүс царайг нь сайжруулан шат ахиулахаар эд бол сайхан бэлэг болно оо.
- Хэтэрхий энгийн бэлэг болчихно. Практик сэтгэлгээтэй эр хүн өөрөө ч сая сая улаан сарнай бэлэглэхгүй, өрөөлөөс ч иймэрхүү юм хүлээдэггүй.
- Хэтэрхий хямдхан бэлэг болчихно. Сайн л биз дээ, мөнгө чинь хэмнэгдэнэ. Тэгээд ч бэлэг тань таалагдах юм бол үнийг нь сонирхохгүй шүү дээ.
- Хэтэрхий үнэтэй байна. Хайртай хүнээсээ харамлах нь уу? Танаас мөнгөө харамлаад хямдхан бэлэг өгөөд байвал танд таалагдах уу?

Ер нь бол эр хүнд өөрийг нь жинхэнэ эмэгтэйн дэргэд байгаа жинхэнэ эр хүн гэдгийг нь мэдрүүлж чадвал – энэн шиг сайхан бэлэг гэж үгүй. Шилдэг бэлэг – сэтгэлийг нь эзэмдсэн бүсгүй шүү дээ. Хэрэв бүсгүй та эрэгтэй хүнд сайхан сэтгэгдэл төрүүлж чадахгүй бол ямар ч бэлэг та хоёрын харьцааг лавшруулж чадахгүй гэдгийг санаарай. Тиймээс, үргэлж сайхан инээмсэглэж яваарай!


 

 
 
 

 


Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 5 -р хуудас Нийт хуудасны тоо: 14 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

Мартын 8
Компьютерийн тухай мэдээлэлүүд
Бусад
Чөлөөт цаг
Эрүүл мэнд
Цогц мэдээ
Оддын амьдралаас

Сүүлийн бичлэгүүд

Та үүнийг мэдэх үү
Хэрхэн өөрийн дуртай зүйлдээ зав гаргах вэ?
Хэрхэн өөрийн дуртай зүйлдээ зав гаргах вэ?
Hard Dick гэж юу вэ?
Эрчүүддээ ямар бэлэг бэлэглэх бэ?
Компьютерийн үүсэл, хөгжил
Компьютерийн сүлжээний тухай тухай ойлголт
(гарчиггүй)
Өдөр унтахын давуу тал
Тамхины хяналтын тухай хуулийн өөрчлөлтийг ирэх сарын 1-ээс дагаж мөрдөнө.
Март 8-ны хамгийн шилдэг бэлэг
Оддын амьдрал
Манайхаан яг л энэ шиг бай.
Удахгүй болох март 8-ныг тохиолдуулан эмэгдэйчүүддээ зохиулав.

Найзууд

Bymba



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax