Бүгдийг хамарсан олон сэдвээр

Оддын амьдрал

15:00 , 2013-02-25 .. Бичигдсэн: Оддын амьдралаас .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Мино: Би Ц.Мянганбаярыг таних ч үгүй

Монголын сайхан бүсгүйчүүдийг уургалдгаараа алдартай “Монгол газар”-ын ерөнхий захирал Ц.Мянганбаяртай нэр

холбогдсон дараагийн бүсгүй бол залуу дуучин Мино хэмээн ярьж байсан юм. Тэгвэл түүнийг бас л алтны ченж залууг эхнэр, хүүхдээс нь салган өөрийн болгосон гэсэн мэдээлэл гарсан билээ. Энэ тухай дуучин Минотой утсаар холбогдон тодруулсан юм.
- Сайн байна уу? Таныг ахиад л алтны ченж залуутай холбосон байна л даа?
- Тиймүү. Би өөрөө ч үзээгүй явж байна. Өмнө нь намайг Ц.Мянганбаяртай холбож байсан би тэр хүнийг таних ч үгүй. Би тийм хүн сонирхдоггүй шүүдээ.
- Тэгвэл Өвөрхангайн залууг эхнэр, хүүхдээс нь салгасан гэсэн талаар?
-Өвөрхангайнх гэдэг нь үнэн ч миний хувьд гэр бүл салгасан зүйл огт байхгүй. Тэр залуутай хоёр жилийн өмнө үерхэж байсан юм. Нийгэмд байр сууриа эзэлсэн хувийн биенэс эрхэлдэг болохоос алтны ченж биш. Хүний амьдралд сайн муу олон зүйл тохиолддог болохоор бид хоёр үзэл бодлын зөрчлөөс болоод салцгаасан юм.
- Одоо холбоотой байдаг уу?
- үгүй ээ. Одоо гэр бүл, хүүхэдтэй болоод сайхан амьдарч байгаа. Бид хоёр салаад жил хагас болж байна. Гэхдээ хэвлэл мэдээллийн байгууллага хувь хүнийг мэдэхгүй байж иймэрхүү зүйл бичих ёсгүй гэж бодож байна.
-Найз залуутай юу?
- Одоо найз залуугүй.

Топ”-ын том ханш

Хөрөнгөндөө хахсан баячуудыг ангуулчилсаар яваа топ модель Э.Одгэрэлийг үе үеийн залуучууд хамгийн сайхан бөгөөд тачаангуй бүсгүйгээр нэрлэсээр байдаг. Мөнхийн ус хүртсэн мэт залуу, халуун бие хаа, цэцэг навчнаас унасан лугаа үзэсгэлэнтэй байх ид шидийг мэс заслын хутгаар шийдэж яваа энэ бүсгүй хэдийгээр тавин насыг тоолж суугаа ч үнэ цэнээ алдаагүй гэхэд болно.  Бардам харц, дэгжин алхаатай “Мөнхийн залуу” хэмээх алдарыг нэгэнтээ мандуулсан тэрээр реклам, кино, клипэнд чамгүй хөлсөөр уригддаг моделиудын нэг.  Тиймдээ ч саяхан “Skytel”-ийн сурталчилгаанд тоглож 10 саяар өөрийгөө үнэлүүлээд амжсан сурагтай. Ямартаа ч мөнхийн залуу модель маань үзэсгэлэнт царайныхаа үнэ цэнийг мэдрүүлсээр гунхаж явна.

“Хөх толбот хүмүүс” Францын кино наадмаас шагнал хүртжээ

Францын Парис хотноо өнгөрсөн онд нээлтээ хийж байсан “DOZ entertainment” –ийн  “Хөх толбот хүмүүс” уран сайхны кино “Вал де Парис” хэмээх кино уран бүтээлчдийн томоохон  наадмаас тусгай байрын шагналыг хүртжээ. Харь нутагт эх орноо сурталчлан, Монголын кино урлагийн түүхэнд бүрэн хэмжээний кино анх удаа уг шагналыг хзртэж байгаа юм.  Энэхүү арга хэмжээний үеэр  “DOZ entertainment”-ийнхан  Солонгос улсад  “Дүүлэн нис” нэртэй шинэ киноныхоо зураг авалтыг хийж байсан учир уг арга хэмжээнд оролцож амьжаагүй аж. Иймд Парисд амьдардаг н.Удвал гэдэг эмэгтэй тэдний нэрийн өмнөөс цомыг авсан бол “DOZ entertainment”–ийнхан өчигдөр уг цомоо хүлээн авчээ.

 

Т.Хулан: Гоёл чимэглэл гэхээс илүүтэй дотроосоо гэрэлтэж явах л сайхан

527-1360901127pict
УДЭТ-ын СТА жүжигчин Т.Хулан дуучин МУГЖ Ч.Бат-Эрдэнэ, С.Жавхлан, СТА Э. Оюумаа нарын дууны клип болон, Эбагийн “Тэр үдэш”, “Найзууд”, “Бооцоо”, “Хориотой жүжиг″, “Хайрын виз”,”Нууц амраг чинь больё” жүжгүүдэд тоглож байсан. Мөн түүнийг “Чиний эзгүйд”, “Нэг нарны дор”,”Сарны нулимс” кино, “Хайрыг хайрла”, “Лусын дагина” хүүхдийн жүжгийн гол дүрийг чадварлаг бүтээж байснаар нь үзэгчид андахгүй. Түүнтэй уулзаж уран бүтээл, амьдралын талаар хөөрөлдлөө.
-Та ээж болоод хэсэгтээ уран бүтээлээ завсарласан. Харин одоо ажилдаа ороод шинэ жилийнхээ уран бүтээлийг төлөвлөж байна уу?

-Монголчууд бидэнд сайхан жил ирж байна гэж ойлгож байна. Учир нь 2012 оны арван хоёрдугаар сарын 21-нд дэлхий сөнөнө гэж ярьж хүмүүс түгшиж байсан бол маргааш нь урьдынхаас сайхан нар мандаад, дэлхий өнгөө өөрчилчихсөн юм шиг санагдаж байлаа. Тэр сайхан энергиэр нарны цацраг хүртэл тод болчих шиг болсон. Энэ утгаар нар дэлхийг улам тодоор гийгүүлнэ гэдэг биднийг илүү гоё энергиэр тэтгэж байна гэсэн үг.

 

Тиймээс сайхан эрин эхэлж байна гэж бодож байна. Миний хувьд ээж болохын сайхныг мэдэрлээ. Одоо хүү маань нэг ой хүрч байгаа. Мэдээж хүү маань миний амьдралын утга учир, аз жаргал. Тиймээс өөртөө аз жаргалыг өөртөө бэлэглэлээ гэж бодож байгаа. Харин одоо уран бүтээлдээ анхаарлаа хандуулах нь чухал. Гэхдээ л хүүхэд рүүгээ анхаарал тавиад байдаг юм байна. Гэсэн хэдий ч би гуравдугаар сараас эхлээд үзэгчдэдээ шинэ уран бүтээлээрээ бэлэг барих болно.

-Гэр бүлийн хүн тань бас урлагийн хүн. Тиймээс бие биесийнхээ ажлыг хамгийн сайхан ойлгодог байж таараа. Энэ утгаар ар талд тань асуудал үүсдэггүй байх?

-Тэгэлгүй яахав. Манай хүн урлагийн хүн болохоор бид хоёулаа л адилхан завгүй уран бүтээл гээд явдаг. Гэхдээ хааяа ар гэрийн ажил цалгардах гээд байдаг тал бий. Миний миний өөрийн ээж, хадам ээж хоёр маань хүүг маань ээлжлээд хардаг. Тиймээс ар талдаа санаа зовох зүйлгүй, уран бүтээлдээ анхаарлаа хандуулъя гэсэн бодолтой байгаа.

-Удахгүй “Гэгээн муза” наадам болно.

-Өнгөрсөн жил амралттай байсан болохоор театрынхаа шинэ уран бүтээлд оролцоогүй. Тиймээс энэ жилийн “Гэгээн муза” наадамд уран бүтээлээр нэр дэвшээгүй. Нэр дэвшээгүй ч гэсэн бид бүгдээрээ уран бүтээлийнхээ олны хэсэгт ордог. Өнгөрсөн жил манай театрын хамгийн том уран бүтээл болох “Гамлет”жүжиг тоглогдлоо. Мөн “Оролмаа эх” жүжиг байна.

 

Энэ мэтээр нэрлээд байвал манай хамт олон олон сайхан шилдэг уран бүтээлээ үзэгчдэдээ толилууллаа. Бас энэ жил “Гэгээн муза” наадмын 10 жилийн ой болж байгаа. Энэ хүрээнд Гранпри хүртэж байсан уран бүтээлүүд тоглогдоно. Түүнд мөн оролцоно гээд манай театрын ажил дуусч дундарашгүй.

-Таныг харахад эсрэг талын дүрд тохирохгүй зөөлөн хүн шиг санагддаг. Эсрэг дүр оногдвол тоглож чадна гэж боддог уу?

-Жүжигчин хүнд ямар ч дүр оногдсон бүтээх л ёстой. Манай нэг багш амьдрал дээрээ аймаар бөгтгөр унжгар тийм хүн тайзан дээр гарч ирэхээрээ үнэхээр гоё залуугийн дүр бүтээж чаддаг байсан гэж ярьж байсан. Түүн шиг л ямар ч дүр байсан чадаж давж гарна гэж боддог.

-Манай урлагийн бүсгүйчүүд зүүлт сэлтийн арвин их цуглуулгатай байдаг?

-Би ээмэг, зүүлтний цуглуулга ихтэй. Гэхдээ энгийн үед болон амьдрал дээрээ ээмэг зүүлт хэрэглээд байдаггүй. Яагаад гэвэл би гоёл чимэглэлд тийм дуртай биш, сонирхол ч багатай. Ер нь ороо бусгаа цаг үед хүн дотроосоо л гэрэлтэж зөв санаа сэтгэлтэй явах шиг сайхан зүйл үгүй. Түүнээс үргэлж гоёл чимэглэл хэрэглээд явах шаардлагагүй гэж үздэг.

 

Гадна талдаа нэг их гял цал мөртлөө дотроо хар атгаг муу санаатай байвал тэр хүн хэнд таалагдах юм бэ. Тийм учраас би гоёл чимэглэлийг нэг их чухалчилдаггүй. Гэхдээ шкафан дотор минь олон аксессуарууд байдаг. Түүнийгээ шаардлагатай үедээ зүүнэ. Дээр нь бид тоглолтын тайзан дээр заавал гоёл чимэглэл зүүх шаардлагатай байдаг.

-Та дээр дотроосоо гэрэлтэнэ гэж ярилаа. Ер нь хүн дотроосоо илүү гэрэлтэж байж аз жаргалтай явдаг юм шиг?

-Манайхан юм л бол брэнд хөөх дуртай болчихож. Энэ нь надад таалагддаггүй. Яагаад хүн үнэтэй биш ч өөртөө тохирсон цэвэрхэн хувцас өмсч болохгүй гэж. Заавал брэнд байх албагүй шүү дээ. Тийм учраас миний хувьд гаднаасаа ч дотроосоо ч сайн санаа бодолтой цэвэр тунгалаг л байвал болоо гэж боддог. Надаас зарим хүмүүс ямар брэндийн цүнх барьж, даашинз өмсдөг вэ гэж асуудаг.

 

Энэ бол хоосон толгойтой хүний яриа. Нэг үгээр хэлбэл хоосон толгойтой хүмүүс материаллаг зүйлд шунаж, гадаад үзэмжиндээ анхаардаг байх. Түүнээс ухаантай хүн бол юу хийж бүтээх вэ гэж эрдэм мэдлэгэрээ гайхуулдаг болов уу гэж бодож байна.

-Театрт нэгэн үеийн уран бүтээлч охид байдаг. Та бүгдийн дунд бяцхан зөвлөлдөөн болдог биз?

-Тэгэлгүй яахав. Бид эгч дүү мөртлөө цаанаа дотно найз нөхөд. Харин миний зөвлөгөө авах дуртай хүн бол АЖ С.Сарантуяа эгч маань.

-Бүсгүйчүүд төрсний дараа жин нэмэх нь их. Хулан жүжигчин маань жин нэмэв үү?

-Би төрөхөөсөө өмнө жаахан жин нэмсэн. Тэгээд төрсний дараа хуучин хэвэндээ орчихсон. Угаасаа манай удамд тарган махтай хүн байдаггүй.Гэтэл хүмүүс жингээ барих гээд янз бүрийн бэлдмэл хэрэглэсэн байх гэж бодсон юм шиг байна лээ. Тийм зүйл байхгүй. Ямар ч үед байгаагаараа л байдаг.

-Залуу жүжигчид нэг дүр тоглож олны танил болчихоод би жүжигчин болчихлоо, олны танил болчихлоо гэж бие тоодог гэсэн шүүмжлэл байдаг. Та энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?

-Би үүнийг хоёр талтай гэж боддог. Яахав хүнд танигдаад ирэхээрээ би мундаг болчихлоо гэж боддог үе байдаг юм шиг. Гэсэн ч түүнийгээ ухаараад уран бүтээлээ чамбайруулаад явдаг хүмүүс байдаг. Бас ухаарахгүй би од ш дээ гэж бодоод яваад байдаг хүмүүс ч байгаа байх. Дээр нь хүнийг буруугаар харж явдаг хүмүүс ч байдаг юм шиг. Ер нь тэгээд аливаа юм бүхэн л хоёр талтай байдаг шүү дээ.

-Жүжигчид дүрээ олонтаа судалж байж итгэл үнэмшилтэй тоглодог. Таны хувьд хэдий хугацаанд дүрээ судалж өөриин болгодог вэ?

-Жүжгийн уран бүтээлийг сарын хугацаанд бодож боловсруулдаг. Бас маш их судалгаа хийдэг. Тэгж байж нэг дүр гараас гардаг. Наад зах нь тухайн хүний дотоод сэтгэл нь ямар байхав, яаж инээдэг хүн бэ, дээр нь дүрийн явдал нь ямар байхав гэдэг дээр түлхүү ажиллаж байж тухайн дүр бүтэх учиртай. Дэгсдүүхэн хэлэхэд зарим хүмүүс жүжигчдийг алиалагч гэж ойлгодог юм билээ.

 

Гаднаас харахад жүжигчний мэргэжил үзэж байгаа хүмүүст амархан юм шиг харагддаг. Гэтэл тийм биш. Үнэхээр хэцүү. Бүхий л амьдралаараа суралцаж, амьдралыг судалж байдаг мэргэжил. Тухайлбал, би ээж болоогүй байж ээжийн дүрд тоглож байсан. Тэр мөн л судалгааны үндсэн дээр хийгдсэн дүр. Эх хүн ямар байж болохов, миний бодож байсан эх хүн ямар байхав, би өөрөө ямар ээж байж болохов гэдэг үүднээс бодож гаргадаг.

 

Түүнээс өөрөө үхэж байгаад жүжигт үхэж тоглодоггүй шүү дээ. Тийм учраас дүр бүхэн судалгааны үндэслэлтэй хийгддэг. Миний хувьд ихэнх дүрээ бодож боловсруулж, судалж байж бүтээдэг. Тийм учраас их бодоод өөртөө ойлгогдсон дүрдээ хурдан тоглож, ард нь гарч чаддаг. Бүтээхэд ч амархан байдаг. Дүрээ ойлгохгүй яваад байвал худлаа дүр гарах тохиолдол бий. Харин хамгийн хурдан гарсан дүр бол “Зөрлөг″ киноны дүр байна. Тэр кинон дээр зохиолоо аваад хэдхэн хоногийн дотор зураг авалтандаа орчихдог учраас дүрээ хурдан ойлгож тоглосон гэж боддог.

-Гэгээн хайрын өдрийг танай гэр бүл хэрхэн тэмдэглэдэг вэ?

-Бид хоёрын хувьд Валентиний баярыг сүрхий тэмдэглэдэггүй. Гэхдээ мэдээж тодорхой хэмжээгээр дуртай бэлгээ солилцолгүй яахав. Зөвхөн хайртай хүмүүс гэлтгүй бусад хүмүүст хайрыг бэлэглэдэг өдөр байх гэж ойлгодог. Бид ажил мэргэжлийнхээ дагуу ямар ч баяраар дандаа үзэгчдэд бэлэг өгч байдаг хүмүүс. Өөрөөр хэлбэл сэтгэлийн кайфыг өгдөг дөө.

Хоёр гавьяат хэлэлцсэн мэт шоуны улирлыг эхлүүллээ

Олон жил ихэр юм шиг Сараа, Ариунаа гэж холбуулж ирсэн хатагтай нар энэ намрын шоуг нэгэн зэрэг эхлүүллээ. Тэд шинэ клипнийхээ нээлтийг нэг өдөр хоёр талд хийсэн юм. Чамгүй хугацаанд нам гүм байсан тэдний энэхүү дуулиан рок попд чимээ оруулав. Аль аль нь энэ тайзнаа алдар нэр, авьяас билэг, амь амьдралаа эхлүүлсэн болохоор үзэгчид тэднийг ямар ч үед харьцуулж жишсээр ирсэн. Б.Сарантуяа хамрах хүрээ, утга санаа талаараа олон үндэстний дууг өөрийн чадлын хэмжээнд үзэгчдэд хүргэж урьд хожид байгаагүй “Аргагүй монгол аялгуу” тоглолтоо хоёр өдөр үргэлжлүүлсэн. Харин богино хэмжээний кино клипээрээ оюуны өмчийн баталгаа гаргуулснаараа Т.Ариунаа анхдагч боллоо.

Мөн  Саянгоо хэмээх үзэсгэлэнт хатны дүрээр жүжиглэж бүжиглэх авьяасаа илүү харуулсан Т.Ариунаагийн кино кпип хоёр зуу гаруй уран бүтээлчийг хамруулсан өртөг зардлаараа толгой цохиж байна. Тэрээр “Домгийн өглөө” кино клипээ телевизүүдээр цацахгүй кино найруулагчдын менежментээр ажиллах гэнэ.

Нэрт сагсчин Дуайт Ховард Монголд гар утсаа хулгайд алджээ


Манай улсын талаар гадны томоохон сэтгүүлд аялах явцдаа хулгайчаас болгоомжил гээд анхааруулсан байсан.  Тухайн үед “арай ч дээ ” гэж бодоод өнгөрсөн юм даг. Харамсалтай нь тэр үг хэдхэн хоногийн өмнө Монголд ирсэн NBA-ийн өнөө цагийн супер од Дуайт Ховардад биеллээ олжээ. Хамгийн хачирхалтай нь ирсэн оройгоо Мобикомын өмнөх задгай талбайд олон зуун залуусаар бүчүүлэхдээ алдаагүй атлаа их хотын соёлч, мөнгөтэй бэлтэй залуусын орох дуртай “Метрополист” орсон биш гар утсаа суйлуулжээ. Монголын залуустай зад наргих гэсэн биш гар утсаа алдсандаа супермэн маань итгэж чадаагүй гэдэг. Урьж авчран хамтдаа  уг ажиллагааг зохион байгуулсан нөхдүүд их л байдалд орсон аж.  Манайхны тухай гадныханы  бараан төсөөлөл энэ мэт зүйлээс болж улам бүр нэмэгдэж байгаа нь харамсалтай. Даанч “урт гартан”-гууд улсынхаа нэрийг юман чинээ тоосонгүй дээ.



Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 12 -р хуудас Нийт хуудасны тоо: 14 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

Мартын 8
Компьютерийн тухай мэдээлэлүүд
Бусад
Чөлөөт цаг
Эрүүл мэнд
Цогц мэдээ
Оддын амьдралаас

Сүүлийн бичлэгүүд

Та үүнийг мэдэх үү
Хэрхэн өөрийн дуртай зүйлдээ зав гаргах вэ?
Хэрхэн өөрийн дуртай зүйлдээ зав гаргах вэ?
Hard Dick гэж юу вэ?
Эрчүүддээ ямар бэлэг бэлэглэх бэ?
Компьютерийн үүсэл, хөгжил
Компьютерийн сүлжээний тухай тухай ойлголт
(гарчиггүй)
Өдөр унтахын давуу тал
Тамхины хяналтын тухай хуулийн өөрчлөлтийг ирэх сарын 1-ээс дагаж мөрдөнө.
Март 8-ны хамгийн шилдэг бэлэг
Оддын амьдрал
Манайхаан яг л энэ шиг бай.
Удахгүй болох март 8-ныг тохиолдуулан эмэгдэйчүүддээ зохиулав.

Найзууд

Bymba



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax