Бүгдийг хамарсан олон сэдвээр

Компьютерийн сүлжээний тухай тухай ойлголт

Web Browser програм

Вэб сайтыг үзэхэд ашигладаг програмыг web browser гэдэг. Манайд Internet Explorer, Mozilla Firefox, Netscape зэрэг програмуудыг одоогоор хэрэглэж байна.

 

 

Эндээс бид Internet Explorer програмтай танилцана. Тус програм нь Microsoft компаний бүтээгдэхүүн бөгөөд Windows үйлдлийн системийг дагалдан таны компьютерт суурилна.

Start/ Programs/ Internet Explorer гэж дуудаж ажиллуулна.

Улмаар Internet Explorer програмын цонх нээгдэнэ. Тус цонхны address bar мөр дээр вэб сайтынхаа хаягыг бичээд Enter эсвэл Go товч дарна. Address мөр дотор урьд ашиглагдаж байсан вэб сайтын хаяг хадгалагдах ба түүнийг сонгож уул вэб сайтруу орж болно.

Тус програмын цонхны бүтэц нь windows орчины програмуудын цонхтой адилхан ба үндсэн хэрэглүүрүүд ашиглан ажиллах болно.

Бидний жишээ дээр өмнө орсон вэб сайтын хаяг нь хадгалагдсан байгаа нь харагдаж байна. Эдгээр хаягны аль нэгийг сонгоход л тухайн вэб сайт дуудагдаж таны дэлгэц дээр гарч ирнэ.

            Аль ч Web browser програм дээр өмнө орсон вэб сайтын хаяг автоматаар хадгалагдана. Хадгалагдах хаягны тоог тохируулан өгч болно. Стандарт хэмжээ нь 20 ширхэг хаяг байх бөгөөд эхэнд ашигласан хаяг нь автоматаар устгагдана.

            Тус Internet Explorer програмын үндсэн тохиргоог Tools цэсний Internet Options команд ашиглан өөрчилж болно.

Back- Өмнөх үзсэн хуудасруу шилжих.

Forword- Back хэрэглүүрийн буцаасан хуудаснаас гарах.

Stop- Дуудан уншиж байгаа хуудсыг зогсоох.

Refresh- Идэвхитэй байгаа хуудсыг дахин ачааллана.

Home- эхлэх хуудас руу шилжинэ. Эхлэх хуудас гэдэг нь Internet Explorer програмруу ороход хамгийн түрүүнд нээгдэж байхаар тохируулсан хуудас.

Search- Хайлтын системд шилжинэ.

Favorites- Хэрэгтэй хуудсаа хадгалах дараа нь хуудсаа эргүүлэн гаргахад зориулагдсан.

Print- Идэвхтэй байгаа хуудсыг хэвлэж гаргана.

Font- Үсгийн фонтны тохируулга хийж өгнө.

History- Тус програмын хийсэн үйлдлийн түүх хадгалагдана.

Дээрх үндсэн хэрэглүүрүүд бөгөөд нэмэлтээр Mail, Print зэрэг хэрэглүүр нэмэгдэсэн бөгөөд нэг их хэрэглэдэггүй. Мөн дээрх хэрэглүүрүүдээс гадна цэсний командуудыг ашиглан тухайн програмыг удирдаж болно.

Internet Explorer програмын тохиргоо

Тус Internet Explorer програмын үндсэн тохиргоог Tools цэсний Internet Options команд ашиглаж хийнэ. Улмаар нээгдэх цонхны General хавтасны

 

 

 

   

 

 

 

 

Home Page хэсгийн address талбарт тухайн програм ашигладаг вэб сайтын хаягыг бичиж өгвөл хугацааг хэмнэх болно.

Temporary Internet files хэсгийг командууд нь тухайн програм ажиллах явцад хаягдал болж үлдсэн файлуудыг устгаж өгнө.

History хэсгийн командууд нь тухайн програм дээр дуудсан вэб сайтуудын хаяг болон бусад мэдээллийг тохируулахад ашиглагдана. Мөн үсгийн фонт, өнгө болон хэлний тохиргоо хийж болно.

Mozilla Firefox

Харин  Mozilla Firefox програм нь Internet Explorer програмыг бодоход илүү хурдан вэб хуудас дуудан уншдаг. Тиймээс дэлхийд маш өргөн хэрэглэдэг. Ерөнхийдөө эдгээр програмууд нь ажиллах зарчимын хувьд адил төстэй байдаг болохоор та ашиглахад хүндрэл гарахгүй.

Start/ Programs/ Mozilla Firefox гэж дуудаж ажиллуулна.

 

            Mozilla Firefox програм нь олон вэб зэрэг үзэхэд нэг цонхонд дэд олон цонх хэлбэртэй болсон нь ашиглахад илүү хялбар болсон. Өөр нэг онцлог бол өөрийн download програмтай. Тиймээс тус  програм нь Internet Explorer програмаас илүү боломж ихтэй хэрэглэгч олонтой.

Mozilla Firefox програмын өөр нэг чухал зүйл бол нэг харилцах цонхонд олон вэб дуудаж болдог. Үүнийг Tab гэж нэрлэнэ. Энэ нь компьютер дээр олон програм ажиллаж байхад Windows үйлдлийн системийн доод хэсэгт байрлах Taskbar шугам дээр ачаалан их болдог. Харин Mozilla Firefox програм нэг л програмыын зай эзлээд олон харилцах цонхыг өөр дотроо агуулна.

            Нэг харилцах цонхонд Yahoo, Olloo, Unitel, Youtube гэсэн 4-н вэб сайтыг дуудаж уншуулсан байгааг харж байна.

 

 

Харин дээрх 4-н Taskbar дээр нэг л програмын зайд байна.

 

Website үзэх, хадгалах, хэвлэх

Интернэтэд байрлаж байгаа мэдээлэл нь мод хэлбэртэй байна. Өөрөөр хэлбэл нэг зүйлээс олон сална. Ер нь Website холбоос бүхий олон хуудаснаас бүрдэнэ. Мөн тухайн вэб сайтруу орсоны дараа зураг эсвэл текст дээр хулганыг байрлуулахад гар хэлбэртэй болно энэ нь цааш задлана.

Та website дээрх мэдээллийг компьютертээ татаж авах буюу хадгалах шаардлага гарвал Web Browser програмын File/ Save команд өгч Windows үйлдлийн системийн програмуудын хадгалах үйлдэлтэй адил диск төхөөрөмж дээр хадгалаж болно. Хадгалах Website нь ихэвчлэн HTML хэлний файл хэлбэрээр хадгалсан байдаг учир дараа нь дахин үзэх тохиолдолд нөгөө Web Browser програм болох Internet Explorer, Mozilla Firefox програмууд дээр үзнэ.   

            Вэб сайтаас зөвхөн текстийг нь татан авах гэж байгаа бол текстээ тэмдэглээд дараа нь Copy Paste командуудын тусламжтайгаар текттэй ажилладаг програмруу оруулна.            

            Дээрх командыг ашиглан Microsoft Word програмруу текстийг оруулсан байгааг харуулж байна.

Вэб сайт дээр байгаа зургийг компьютертээ татаж авах тохиолдолд тухайн зураг дээрээ хулганы баруун товчийг дараад гарч ирэх жижиг цэснээс Save Picture as команд өгч хадгална. Мөн энэ цэснээс Set as Wallpaper команд өгвөл таны сонго зураг Desktop дээр фон болон хадгалагдана.

 

            Эсвэл зургийн дээд хэсэгт байрлах командын хэрэглүүрийг ашиглаж болно. Гол нь зургийг бүрэн хэмжээгээр нь тохируулсаны дараа татан авах хэрэгтэй. Зарим зургийн хувьд хамгаалалттай байдаг. Тийм зургийг шууд татан авах боломжгүй байдаг. Дэлгэц дээрх мэдээлэл санах ойд хуулах Print Screen товчлуур ашиглаж болно.

            Та вэб сайт дээрх мэдээллийг цаасан дээр шууд хэвлэн авах шаардлага их гардаг. Зарим мэдээлэл хэвлэгдэхгүй, хуулагдахгүй хамгаалалттай байдаг. Зарим нь хэвлэж авах бүрэн боломжтой бөгөөд хэвлэх функцыг вэб хуудсанаа ил байрлуулсан байдаг.

            Ер нь хэвлэх үйлдэл нь маш энгийн ердийн Windows үйлдлийн системийн бусад програмын боловсруулсан файлыг хэрхэн хэдлэдэгтэй адилхан. File цэсний Print команд өгч гарч ирэх цонхноос хэвлэх тохиргоог хийж улмаар үйлдлийг цааш гүйцэтгэнэ.

Мөн л Windows үйлдлийн систем дээрх програмуудын хэдлэх командын нэгэн адил дээрх үйлдлийг гүйцэтгэнэ. All бүх хуудас хэвлэгдэнэ. Selection зөвхөн тэмдэглэсэн хэсэг хэвлэгдэнэ. Pages тодорхой хуудас хэвлэхэд хэрэглэнэ. Хэвлэх төхөөрөмжийг зөв сонгох хэрэгтэй. Олон хуудас хэвлэхээр бол Number of copies талбарт хэвлэх тоог бичиж өгнө.

 

 

 


Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 7 -р хуудас Нийт хуудасны тоо: 14 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

Мартын 8
Компьютерийн тухай мэдээлэлүүд
Бусад
Чөлөөт цаг
Эрүүл мэнд
Цогц мэдээ
Оддын амьдралаас

Сүүлийн бичлэгүүд

Та үүнийг мэдэх үү
Хэрхэн өөрийн дуртай зүйлдээ зав гаргах вэ?
Хэрхэн өөрийн дуртай зүйлдээ зав гаргах вэ?
Hard Dick гэж юу вэ?
Эрчүүддээ ямар бэлэг бэлэглэх бэ?
Компьютерийн үүсэл, хөгжил
Компьютерийн сүлжээний тухай тухай ойлголт
(гарчиггүй)
Өдөр унтахын давуу тал
Тамхины хяналтын тухай хуулийн өөрчлөлтийг ирэх сарын 1-ээс дагаж мөрдөнө.
Март 8-ны хамгийн шилдэг бэлэг
Оддын амьдрал
Манайхаан яг л энэ шиг бай.
Удахгүй болох март 8-ныг тохиолдуулан эмэгдэйчүүддээ зохиулав.

Найзууд

Bymba



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax